META GAMING Mongolian ESport Tournament Arena

image

▪ Баг

Баг шинээр үүсгэх

Шинээр баг үүсгэхдээ Апп дээрх хэрэглэгчийн нэр дээр дарж “Миний баг” цэсийг сонгосноор баг үүсгэх цонхонд очих болно. Багийн холбогдох мэдээллийг оруулж хадгалснаар таны баг үүсэх болно.

Багийн мэдээлэл засварлах

Өөрийн багийн мэдээллийг засварлахдаа Апп нүүрэн дээр байрших хэрэглэгчийн нэр дээр дарж “Миний баг” цэсийг сонгон багийн хуудсанд очно. Тухайн цонхноос та ерөнхий мэдээлэл засварлахдаа, баруун хэсэг байрлах засварлах icon дээр дарж өөрчлөх боломжтой. Өөрийн багийн дэлгэрэнгүй мэдээллийг засварлахдаа та өөрийн багийн нэр дээр дарж багийн вэб хуудсанд очих болно. Тус цонхноос багийн нэрний хажууд байрших арааны зурган дээр дарж багийн дэлгэрэнгүй мэдээллийг засварлах боломжтой.

Багт элсэх

Та өөрийн үүсгэсэн багтаа бусад гишүүдээ элсүүлэхдээ Апп дахь “Миний баг” нүүрэнд байрших + тэмдэг дээр дарж өөрийн багт урих холбоосыг хуулж авах юм. Тухайн хуулсан холбоосоо та багийн бусад гишүүддээ тарааснаар таны багт элсэх боломжтой.

Багийн ахлагч солих

Та өөрийн багийн ахлагчийн эрхээ өөр гишүүнд шилжүүлэхдээ Апп дахь “Миний баг” нүүрэнд байрших засварлах icon дээр дарснаар засварын горимд шилжих болно. Багийн ахлагчаар сонгох хэрэглэгчийн доор байрших цэснээс та “Captain” сонголтыг сонгон өөрийн эрхийг “Member” болгон хадгалснаар ахлагчийн эрх шилжих болно.

Багийн гишүүн хасах

Өөрийн багийн гишүүнийг хасахдаа тухайн багийн ахлагч байх ёстойг анхаарна уу. Апп дахь “Миний баг” нүүрэнд байрших засварлах icon дээр дарснаар засварын горимд шилжих болно. Хасах багийн гишүүний баруун дээр байрших X тэмдэг дээр дарснаар та тухайн тоглогчийг багаасаа хасах боломжтой.

Багаас гарах

Апп дахь “Миний баг” нүүрэнд байрших хуудсаас та өөрийн профайл зургийн баруун дээр байрших Х тэмдэг дээр дарснаар та тухайн багаас гарах боломжтой.

Баг устгах

Баг устгахдаа та тус багийн ахлагч байх ёстойг анхаарна уу. Апп дахь “Миний баг” нүүрэнд байрших хуудсаас засварлах icon дээр дарснаар засварын горимд шилжих болно. Тухайн нүүрэнд байрших “Баг устгах” товчийг дарснаар та өөрийн багийг устгах боломжтой.