META GAMING Mongolian ESport Tournament Arena

image

▪ PUG

PUG үүсгэх

Апп хэсгээс “Зохиох” товч дээр дарж “PUG” төрлийг сонгон өөрийн хүссэн map-ыг сонгоод, байршил хэсгээс Улаанбаатар-ыг сонгоод “ҮҮСГЭХ*” товч дарснаас хойш хэсэг хугацааны дараа таны сервер үүсч “ОРОХ” товч дээр дарснаар холбогдох IP хаяг гарч ирнэ. Тухайн IP хаягийг CS:GO тоглоомын console хэсэгт бичиж холбогдоно. Серверт холбогдсон даруй .ready эсвэл .r гэж бичиж өөрийн бэлэн байдлыг хангаарай. Та өөрийн үүсгэсэн PUG сервертээ хамгийн түрүүнд өөрөө холбогдож бусад хэрэглэгчдийг орох боломжтой болгохыг анхаарна уу.

PUG-д холбогдох

Апп нүүрэнд байрших серверүүдийн жагсаалтаас та Улаанбаатар бүсд идэвхтэй байгаа PUG серверүүдийг харах боломжтой. Өөрийн холбогдохыг хүссэн сервер дээр 2 удаа товшсоноор /эсвэл хулганы баруун товчийг дарж “Орох” цэс дээр дарах/ тухайн PUG-д холбогдох IP хаяг гарч ирнэ. Тус IP хаягийг CS:GO тоглоомын console хэсэг бичиж холбогдоно.