META GAMING Mongolian ESport Tournament Arena

image

METAGAMING нээлт хийгдлээ

METAGAMING-ийн албан ёсны нээлтийн арга хэмжээ нь 2017 оны 2-р сарын 13-19 өдрүүдэд амжилттай зохиогдож дууслаа. 

13-17 өдрүүдэд болсон headshot уралдаанд BET Gaming багийн гишүүн H4wK нь нийт 4 удаа түрүүлж мөн тус багийн тамирчин болох Magnai нь 1 уралдаанд түрүүлж уралдаан тус бүрийн 5,000 онооны эзэд болсон билээ.

18-19 өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол улсын шилдэг 8 багийн тэмцээнд MongolZ баг үндсэн бүрэлдэхүүнээрээ оролцож тэргүүн байрыг эзэллээ. Тэмцээний ерөнхий мэдээллийг: META CUP#1

Бидний зохион байгуулсан тэмцээн уралдаанд идэвхтэй оролцсон цахим спорт сонирхогч хүүхэд залуустаа маш их баярлалаа. Бид дараа дараагийн тэмцээнүүдээ танд тун удахгүй өргөн барих болно.

Бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой хувь хүн болон албан байгууллагуудад бидний үүд хаалга үргэлж нээлттэйг дуулгахад таатай байна.

META TEAM