META GAMING Mongolian ESport Tournament Arena

image

META CUP: OPEN тэмцээн

 

META CUP: OPEN - БҮХ НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН

ТЭМЦЭЭНИЙ ХУУДАС

Цахим спорт сонирхогч хүүхэд залуус та бүхэндээ бид дараагийн тэмцээнээ танилцуулж байна! Нийт 32 багийн дунд явагдах META CUP: Open тэмцээний ялагч нэг баг нь 150,000 төгрөгийн эзэн болох ба хагас шигшээд шалгаран үлдсэн 4 баг нь META CUP: Invite тэмцээнд уригдан орж тоглох эрхийг авах юм.

Санамж: MONGOLZ болон KhARUM багууд нь META CUP: Invite тэмцээнд уригдан орсон тул энэхүү Open тэмцээнд оролцох эрхгүй.

Бүртгэл:

  • Бүртгэлийн хураамж байхгүй.
  • Тэмцээний бүртгэл нь 03-р сарын 27-ны өдрийн 17:30 цагаас нээгдэж 03-р сарын 30-ны өдрийн 21:00 цаг хүртэл үргэлжилнэ.
  • Тэмцээн нь 32 багийн хязгаартай ба бүртгэл нь 32 баг бүртгүүлэх эсвэл бүртгэлийн хугацаа дуусах хоёрын аль түрүүлснээр хаагдана.
  • Тэмцээн эхэлсэн цагаас багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх боломжгүй. Та багийн бүрэлдэхүүнээ зөв сонгоно уу.

Тэмцээнд бүртгүүлэх баг нь доорх шаардлагуудыг хангасан байх ёстой:

  • Баг нь 5 хүнтэй байх
  • Багийн тоглогч бүр STEAMID холбосон байх
  • Багийн лого зураг оруулсан байх

              Дээрх шаардлагыг хангаагүй баг нь тэмцээнд бүртгүүлэх боломжгүйг анхаарна уу.

Тэмцээний формат:

Бүх тоглолтууд нь Single Elimination | Best Of 3 хэлбэрээр явагдана. 

Тоглолтын хуваарь:

  • 1-р үеийн тоглолт: 04/01 - 04/02 өдөр 13:00 цагт болон 17:00 цагт
  • 2-р үеийн тоглолт: 04/04, 04/06 өдрүүдэд 19:00 цагт
  • Шөвгийн 8-ын тоглолт: 04/07 өдөр 19:00 цагт
  • Хагас шигшээ тоглолт: 04/08 өдөр 13:00 цагт болон 17:00 цагт
  • Аваргын төлөөх тоглолт: 04/09 өдөр 15:00 цагт

Асуулт хариулт:

Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх

Баг үүсгэх

Тэмцээнд бүртгүүлэх

Тэмцээний тоглолт хийх

 

Тэмцээнд оролцогч бүх гишүүд тэмцээний дүрэмтэй уншиж танилцсан байх ёстойг анхаарна уу.