META GAMING Mongolian ESport Tournament Arena

image

META CUP: Open #1 аварга ZEN

META CUP: Open #1 тэмцээний амжилттай зохион байгуулагдаж энэхүү тэмцээний маань аварга багаар ZEN Esports баг тодорлоо. 

ZEN Esports баг нь байгуулагдаад удаагүй байгаа бөгөөд энэ нь тэдний оролцсон 2 дахь тэмцээн юм. Нийт 32 баг 4-р сарын 1-ээс 9-нийн хооронд өрсөлдөж аваргын төлөө тоглохоор ZEN болон AGAIN багууд үлдсэн юм. 

2 багийн тоглолт гал гарсан ширүүн өрсөлдөөнтэй боллоо.
Mirage map дээр ZEN баг 16-7 харьцаагаар хожиж харин Cache map дээр 16-12 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авч илүү гэдгээ баталлаа. 

Энэхүү тэмцээнд шөвгийн 4-т шалгаран үлдсэн багууд болох ZEN, Again, Ereeper, Khunnu багууд нь тун удахгүй зохиогдох META CUP: Invite тэмцээнд Mongolz болон Kharum багуудтэй өрсөлдөх юм. 

ТУН УДАХГҮЙ META CUP: INVITE ТЭМЦЭЭНЭЭР ЭРГЭН УУЛЗАЦГААЯ! 
Тоглолтын бүх бичлэгийг: https://www.youtube.com/metagamingmn