META GAMING Mongolian ESport Tournament Arena

image

THE LOF 5v5 тэмцээн зарлагдлаа

THELOF Entertainment Center CS:GO (5vs5) тэмцээн.
ТЭМЦЭЭНИЙ ХУУДАС


Цахим спорт сонирхогч хүүхэд залуус та бүхэндээ THELOF Entertainment Center зүгээс CS:GO төрлөөр 5vs5 хаврын нээлттэй сонгон шалгаруулах тэмцээнээ зарлаж байна.
Энэхүү тэмцээний гол зорилго нь дэлхийн томчуултай өрсөлдөхүйц шинэ залуу баг, тамирчдыг олж, цаашид тусалж дэмжин хамтран ажиллахад оршино.

• Тэмцээний шагнал:
1-р байр TheLOF Entertainment Center-н баг
2-р байр 200,000₮
3-р байр 100,000₮
4-р байр 50,000₮

• Тэмцээнд заасан хугацаанд бүртгүүлсэн байх ба бүртгэл дууссан тохиолдолд нөхөж бүртгэхгүй!
• Бүртгэлийн хураамж байхгүй.
• Бүртгэлийн тоо (48) хязгаартай ба бүртгэлд 48 баг бүртгүүлэх, эсвэл бүртгэлийн хугацаа дуусах хоёрын аль түрүүлснээр бүртгэл хаагдана.
• Тэмцээний бүртгэл дуусах хугацаа : 4 дүгээр сарын 27-ны Пүрэв гаригт 23:00 хүртэл.
• Тэмцээний бүртгэлийг: www.metagaming.mn дээр зөвхөн онлайнаар бүртгэнэ.

• Техникийн зөвөлгөө 4 сарын 28-нд THELOF4-р салбарт болно.
• Баг тус бүрээс нэг хүн ирэхэд болно. (Багийн ахлагч байвал сайн)
• Оноолтыг нийт багууд бүртгүүлээд техникийн зөвөлгөөн дээр random-р оноолт гаргана.
• Тэмцээний оноолт 4 дүгээр сарын 28-ны 15:00 цагт эцсийн байдлаар гарсан байна.
• Тэмцээн 2017 оны 4 дүгээр сар 29-ны 11:00 цагт эхэлнэ.
• Тэмцээний формат: Эхний тоглолтууд (Bo3) буюу хасагдах журмаар явагдаж 6 баг үлдэнэ. Үлдсэн 6 багаа 2group-т хуваан (Bo2)-р оноо цуглуулж тойргоор тоглуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг техникийн зөвөлгөөн дээр лавлах боломжтой.
• Тэмцээнд оролцох багууд оноолт гарсаны дараа хуваарийн дагуу зөвхөн TheLOF4-р салбар дээр ирж тоглоно.
• Манай тэмцээн METAGAMING-тэй хамтран ажиллаж байгаа учраас бүх тоглолтын статистик болон demo-нууд www.metagaming.mn дээр байршина мөн тоглолтын оноолт хуваарь https://www.facebook.com/thelof22/ болон www.metagaming.mn/ -ээс харах боломжтой.
• Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ажлын цагаар 99963996-аас лавлаарай.
• Санамж: Тэмцээн нь сонгон шалгаруулалт учраас спонсортой багийг бүртгэхгүй. Үүнд: TheMongolZ, Ajantis, ZEN Gaming.
• Насны хязгаар: 16-гаас 26 насныхан оролцох боломжтой.

ЗААВАР ВИДЕО