META GAMING Mongolian ESport Tournament Arena

image

ZOWIE eXTREMESLAND 2017 тэмцээний аварга: MONGOLZ

BenQ ZOWIE брэндээс ивээн тэтгэн зохион байгуулдаг ZOWIE eXTREMESLAND CS:GO ASIA OPEN 2017 тэмцээний Монгол улсын сонгон шалгаруулах тэмцээн 2017 оны 08-р сарын 12-19-ний хооронд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 32 баг орж Хаалттай сонгон шалгаруулалтад Kheegui, KhARUM, Born in Mongolia багууд тус тус шалгарч Mongolz багийн хамтаар Шанхай явах багийг тодруулах эцсийн шатанд үлдсэн билээ. 

Тэмцээн Hyperlab тоглоомын газар LAN хэлбэрээр зохиогдож MONGOLZ баг өрсөлдөгчдөө хүч давамгайлан хожсоноор аварга цолоо батлан энэ оны 10-р сарын 19-22-ны хооронд Хятад улсын Шанхай хотод зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авлаа. Mongolz багийн тус тэмцээнд оролцох зардлыг тэмцээн зохион байгуулагчийн зүгээс бүрэн дааж байгаа билээ! 

Монгол улсаа төлөөлөн Азийн аваргын төлөө өрсөлдөх MONGOLZ багтаа амжилт хүсье! 
GO MONGOLZ!