META GAMING Mongolian ESport Tournament Arena

image

Mountain Dew League - FALL 2017

Mountain Dew League - FALL 2017 CS:GO

Цахим спорт сонирхогч та бүхэндээ бид Mountain Dew Mongolia брэндээс зохион байгуулж буй Mountain Dew League - FALL 2017 улирлын тэмцээн эхлэх гэж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү FALL 2017 улирлын тэмцээн нь CS:GO болон DOTA2 тоглоомын төрлүүд дээр зохиогдох ба эхний тэмцээн болох CS:GO ЧАНСАА ТОГТООХ тэмцээний мэдээллийг хүргэе! 

Чансаа тогтоох тэмцээн нь үндсэн тэмцээний урьдчилсан шат бөгөөд багуудыг чансаагаар ангилан 3 түвшинд хуваан бүтэн 2 сарын турш зохиогдох OPEN, MAIN, INVITE тэмцээнүүдийн эхлэл юм. 

CS:GO ЧАНСАА ТОГТООХ ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ:
Нийт 64 багийн бүртгэлтэй энэхүү тэмцээн нь Online хэлбэрээр 4 үеийн турш BO1 | Шууд хасагдах форматаар зохиогдох бөгөөд 4-р үеийн төгсгөлд 1-5 жагссан багуудад INVITE тэмцээний эрхийг /MONGOLZ баг INVITE эрхийг шууд авна/, 6-11 жагссан багууд MAIN тэмцээний эрхийг тус тус авах юм. 
Үлдсэн багууд нь 10/21-ээс эхлэх OPEN нээлттэй бүртгэлтэй тэмцээнд дахин хүч сорих боломжтой.

Тэмцээний дараалал /CS:GO/:
PLACEMENT -> OPEN -> MAIN -> INVITE /Бүх тэмцээн Онлайн болох ба INVITE тэмцээний сүүлийн тоглолтууд LAN-аар явагдана./

Тэмцээний шагнал /CS:GO/:
●OPEN тэмцээний тэргүүн байр эзэлсэн 2 баг нь дараагийн MAIN тэмцээнд оролцох эрхийг авна. 
●MAIN тэмцээний тэргүүн байр эзэлсэн 2 баг нь дараагийн INVITE тэмцээнд оролцох эрхийг авна.
●INVITE тэмцээнд түрүү байр эзэлсэн баг нь зохион байгуулагчийн нэрэмжит шагналын эзэн болох болно. 

Чансаа тогтоох тэмцээний бүртгэл нь 9-р сарын 30-ны өдрийн 15:00 цагт эхэлнэ. Бүртгэлийгwww.metagaming.mn хуудаас дээр хийнэ. 

Хэрэгтэй холбоосууд:
Баг үүсгэх: https://youtu.be/ZhJvqC6ekIk
Тэмцээнд бүртгүүлэх: https://youtu.be/S91-HLwiE00
Тэмцээний тоглолт хийх: https://youtu.be/0u_egCBTBrI

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та манай Discord сувагт нэгдэн аваарай! -https://discord.gg/ZgBvrrW

Тэмцээний зохион байгуулагч: Mountain Dew MongoliaMETA