META GAMING Mongolian ESport Tournament Arena

image

Бидний тухай

ТАНИЛЦУУЛГА

META /Mongolian ESport Tournament Arena/ нь “АКСЭЛЭРЭЙТ” ХХК-ийн үүсгэн байгуулсан брэнд бөгөөд тус компани нь мэдээлэл технологи тэр дотроо цахим спортын салбарт чиглэн үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.
Бидний нэг төсөл болох META GAMING нь бүх төрлийн видео тоглоомын тэмцээний шийдэл бүхий платформ болно.
META брэндийн вэб хуудас, back-end ажиллагаа, үндсэн дизайн өнгө төрх нь 100 хувь “АКСЭЛЭРЭЙТ” ХХК-ийн оюуны бүтээл, өмч юм.
МETA платформ нь бүрэн автоматжуулсан систем дээр суурилсан тул тоглолт бүрийн дата нь шууд сайт дахь мэдээлэлтэй real time sync хийн ажиллаж мэдээ, мэдээллийг цаг тухайд үнэн бодитоор гаргана. 
Онлайн тэмцээн уралдааны бэрхшээл болох харьцангүй давуу тал олгох гуравдагч програмууд /cheat/-ыг хянах, хаах Anti-Cheat Engine дээр тулгуурлан ажиллах тул шударга өрсөлдөөнийг та мэдрэх болно.
Манай системийн үндсэн хамтрагчаар Archetype компаний SoStronk платформ ажиллаж байгааг дуулгахад таатай байна. 

ЗОРИЛГО

META брэнд нь видео тоглоом сонирхогч хүүхэд залуусын дунд дэвшилтэт техник, програмчлалын шийдлийг ашиглан мэргэжлийн төвшинд тогтмол тэмцээн уралдаан зохион байгуулж цахим спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх болон дотоодын баг тамирчдыг олон улсан тавцанд гарахад дэмжих зорилготой болно.