META GAMING Mongolian ESport Tournament Arena

image

Хамтран ажиллах

Та уламжлалт маягаар тэмцээн уралдаан зохиож, хүн хүчээр дутмаг, гар аргаар тохируулсан өндөр зардалтай, хомс мэдээлэлтэй, зохион байгуулалт тааруу гэх мэт муу үр дүнгүүдтэй тулгарч байна уу?
Бидэнтэй хамтарч хамгийн сүүлийн үеийн шийдэл дээр суурилсан тэмцээн уралдаан зохиох бүрэн цогц систем дээр өөрийн хүссэн өнгө төрхийг агуулсан бүх л шатны үйлдлийг автоматжуулсан платформ дээр тэмцээнээ зохион байгуулаарай. 

Тэмцээний мэдээллийг түгээхээс эхлээд, багийн бүртгэл, оноолт хуваарь, статистик үр дүн, физик сервер, програм хангамж, шууд дамжуулалт, контент боловсруулах зэрэг бүх боломжуудыг META GAMING санал болгож байна. 

"META GAMING нь цахим спортын салбарт тэмцээн уралдаан зохиох сонирхолтой бизнесийн байгууллага болон хувь хүмүүст бүрэн нээлттэй тавцан юм."

ТЭМЦЭЭНИЙ ШИЙДЭЛ


  • Цогц вэб хуудас
    • Ерөнхий мэдээлэл
    • Бүртгэл
    • Багууд
    • Тоглолт
    • Үр дүн статистик
    • Шууд дамжуулалт
  • Тоглоомын физик сервер
    • 5ms ping
    • 128 tickrate
  • Програм
    • Тоглолтын хөтөч
    • Anti-Cheat engine


ТЭМЦЭЭНИЙ ШУУД ДАМЖУУЛАЛТ


Youtube болон Twitch дээр суурилсан хагас-мэргэжлийн тайлбарлагч болон продюсерын багаас бүрдсэн шууд дамжуулалт бүхий онлайн stream.

  • Зохион байгуулагчийн өнгө төрхийг агуулсан дизайн / interface
  • Сурталчилгааны орон зайнууд /баннер, лого/
  • Шууд дамжуулалтын дундуур видео шторк гаргах блокууд
  • Мөн зохион байгуулагчийн хүсэлт дээр суурилсан бүх л төрлийн боломжууд

Зөвхөн дээрх боломжуудаар зогсолгүй та бидний хамтран ажиллах цар хүрээ нь хязгааргүй юм. 

Хамтран ажиллах хүсэлтээ та доорх имэйлрүү илгээгээрэй. Бид тантай эргэн холбогдох болно.

Имэйл хаяг: contact@metagaming.mn